Wednesday, March 27, 2013

Жинхэнэ орчин үеийн тэргүүн хатагтай

Жинхэнэ орчин үеийн тэргүүн хатагтай


Хятад хэмээх их гүрнийг ирэх арван жилд удирдахаар томилогдсон эх нөхрийн хамт дэлхийн гүрнүүдээр айлчилж буй Хятадын тэргүүн хатагтай Пенг Лиюань экс-удирдагчдын хэв маягийг халж, огт өөр дүр төрх бий болгож буй тухай хэвлэлүүд шуугиж байна. Эгэл атлаа эрхэмсэг төрх бүрдүүлсэн хатагтай Пенг Хятадын шинэ даргын гадаад улсад хийсэн анхны айлчлалын хүрээнд ОХУ-д очсон нь олон улсын анхаарлыг татаж чадсан юм.

Хятадын Шаньдун мужийн Юньчанд 1962 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэндэлсэн тэрээр 18 насандаа Хятадын Ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулгын гишүүн болжээ. Тэр цагаас хойш дотооддоо болж буй хөгжмийн нэр хүндтэй наадмуудад оролцож, тэргүүлж ч байсан гэнэ. Урлагийн тэнгэрт гялалзах болсон тэрбээр 25 насандаа ирээдүйн Хятадын удирдагчтай гэрлэжээ. Найзуудаараа дамжуулан эхнэртэйгээ танилцсан Си өөрөө ч ардын урлагт дуртай нэгэн байсан нь нэр хүндтэй дуучин бүсгүйтэй гэр бүл болоход нь түлхсэн гэдэг. Амьдралаа холбоод 25 жилийг үдсэн Си Жинпин, Пенг Лиюань нар Си Минзе хэмээх охинтой. Си охин өдгөө 25 настай, Харвардын их сургуульд боловсрол эзэмшиж буй гэнэ.

Үзэсгэлэнтэй тэргүүн хатагтайн үс засалт, хувцаслалт гээд өөлөх юмгүй стиль имиж нь зөвхөн Хятад төдийгүй Азийн орнуудын нас чацуу бүсгүйчүүдийн үлгэр дууриал болох бололтой. Хятадын тав дахь үеийн удирдагчийн ОХУ-д хийсэн айлчлалын гэрэл зургууд цацагдсаны дараа тэргүүн хатагтайн гоёл, хувцаслалт, сонголтын талаар шуугих болсон юм. Саяхан Хятадын "Vogue" сэтгүүлийн редактор Зань Юань "Пенг Лиюань бол үзэсгэлэнтэй, загварын өндөр мэдрэмжтэй, жинхэнэ орчин үеийн тэргүүн хатагтайн дүр төрхийг харуулсан" хэмээн магтсан бол Америкийн зарим шар хэвлэлүүд хатагтай Пенгийг АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обаматай харьцуулах болжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment