
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Урлаг, Спортын хорооны залуус "Спирт бус спортыг сонгоё" аян эхлүүлж, түүнийг нь урлаг, спортын салбарынхан дэмжин тодорхой ажлуудыг зохион байгуулж эхлээд байгаа. Тэгвэл энэ удаад олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, "ТВ коктейль" хамтлагийн ахлагч, жүжигчин Э.Цолмонбаяр, Н.Цэнд-Аюуш, "Мотив" хамтлагийн дуучин н.Ганбаа нар Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний 119-р ангийн байлдагчидтай уулзаж, спорт, урлагаар хичээллэхийг уриалаад иржээ. Эх орныхоо өмнө тангараг өргөсөн дайчин эрсэд тэдний уриалга ихэд таалагдаж, эрч хүч үнэртсэн, халуун дулаан яриа өрнүүлэн нэг өдрийг өнгөрүүлжээ.
Дайчин эрсэд үнэтэй зөвлөгөө өгсөн тэд цэрэгт татагдан ирсэн бол ийм дайчид байх байсан бололтой. Фото зурагт харагдах байдлаар бол ангийн дарга нь олимпийн аварга Э.Бадар-Ууган, салаан дарга нь жүжигчин Э.Цолмон баяр баймаар юм уу.
Гэрэл зургийг WWW.INET.MN
0 comments:
Post a Comment