Wednesday, April 23, 2014

Дэлхийн аялахад тохиромжгүй 10 хотын жагсаалтад Улаанбаатар бичигджээ

Дэлхийн аялахад тохиромжгүй 10 хотын жагсаалтад Улаанбаатар бичигджээ

14 минутын өмнө

- Нэг жуулчин Монгол Улсад хоногт 198 ам.долларын орлого оруулдаг -


2013 онд манай улсад ирэх жуулчдын тоо 15 хувиар буурчээ. Энэ нь олон улсын хэмжээнд Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот аялахад хамгийн тохиромжгүй хотоор шалгарснаас үүдэлтэйг хотын дарга онцлов. Монгол Улсад аялахад Улаанбаатар хотод удаан байх шаардлагагүй хэмээн жуулчид ярьцгаах болжээ.

Учир нь, нийслэлд жуулчид гэмт халдлагад хамгийн их өртдөг, халаасны хулгайд бүх зүйлээ алддаг байна. 2013 онд л гэхэд жуулчид хулгай, дээрэмд өртсөн гэмт хэргийн гаралт 4,3 хувиар өссөн бол эдгээрийн 80 хувь нь нийслэлд үйлдэгдсэн аж. Иймд Улаанбаатарыг дэлхий дахинд аялахад тохиромжгүй хот хэмээн зарлаж, үүнээс болж жуулчид манай улсад ирэх нь багасчээ.

Манай улс одоогоор жилд 300-500 мянган жуулчин гаднаас хүлээж авдаг бол ирээдүйд таван сая жуулчин хүлээж авдаг болно гэх сайхан ирээдүйг нийслэлийн удирдлагууд төсөөлжээ. Гэвч жуулчлалыг дагасан биеэ үнэлэлт, гадны хоолны газрууд, зочид буудлын багтаамж, хятад ажилчид гээд олон асуудал энд урган гарч байгаа юм. Хамгийн гол нь, монголчууд өөрсдөө хараар ажиллах хүчнийг оруулж ирээд байгаа, энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэдэг дээр албаныхан санал нэгдэж байна.

Мөн элдэв бүлэглэлүүд гадныхныг зоддог, рэкетлэдэг байдалд хяналт байхгүй байгаа нь жуулчдын тоо буурах нэг шалтгаан болж байгаа аж. Жуулчдыг олноор нь татаж, эдийн засгийн эргэлтийг сайжруулан хөгжилд хөтлөхийн тулд ирээдүйд Олимпийн хот болох зорилт тавьжээ. Мөн төрийн үйлчилгээний ажилтнуудаас эхлэн найрсаг, соёлтой харилцаатай болох хэрэгтэйг онцлов. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment