Thursday, April 17, 2014

Бямба гарагт нийслэлийн 152 хорооны 33 мянган өрхөөс санал авна

Бямба гарагт нийслэлийн 152 хорооны 33 мянган өрхөөс санал авна

45 минутын өмнө

Хог хаягдлын менежмент хөтөлбөрийн "Техник технологи, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд хог хаягдлыг зориулалтын уутанд хийлгэж хэвшүүлэх заалтын дагуу хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах эсэх талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар 27-ны өдрийн  16/10 тоот тогтоол гарч иргэдийн дунд санал асуулт зохион байгуулахаар болсон.

Санал асуултын үр дүнг НИТХ-д 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор танилцуулах юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал асуултыг 04 сарын 19-н буюу энэ бямба гарагт  явуулах бөгөөд нийслэлийн 9 дүүргийн  152 хорооны 33 мянган өрхийг хамруулна. Санал асуултыг Монголын оюутны холбоо дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудыг багтаасан "Сор гоо" клубын судлаачид 2 хоногт багтаан авах юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment