Wednesday, April 23, 2014

Банкуудын орлого 32 хувиар нэмэгджээ

Банкуудын орлого 32 хувиар нэмэгджээ

49 минутын өмнө

Энэ оны эхний улирлын байдлаар дотоодын 13 арилжааны банк 63.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх жилийнхээс 32 хувиар өссөн үзүүлэлт гэж Монголбанкнаас мэдээллээ. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө энэ оны нэгдүгээр улирлын эцэст нэг их наяд 536.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2012 онтой харьцуулахад 52 хувиар өссөн дүн юм.

Мөн төгрөгийн ханш суларсны дараа арилжааны банкуудын валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж нэмэгдсэн байна. Нийлбэр дүнгээр хадгаламжийн нийт дүн өмнөх сараасаа 250 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин нийт актив дахь арилжааны банкуудын гадаад пассивын хэмжээ хоёр их наяд төгрөгөөс давж, 67 тэрбумаар нэмэгдсэн нь эсрэг дүн боловч өсөлтийн хурд өмнөх саруудаас буурсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment