Thursday, April 17, 2014

“Макс-Өргөө” ХХК-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

"Макс-Өргөө" ХХК-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

17 минутын өмнө

Энэ оны нэгдүгээр сард Гэсэр сүмийн уулзварын зүүн талд орших "Макс-Өргөө" ХХК-ийн бариулж буй зочид буудлын барилгаас бэхэлгээний төмөр урд замаар нь явж байсан Land Cruiser-200 машины дээр унаж, жолооч нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж дууссан бөгөөд  өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment