Халх гол сумыг Баатар сум болгох хүсэлт гаргав
44 минутын өмнө
Дорнод аймгийн Халх гол сум байгуулагдсаны 75 жилийн ой энэ зун тохиох гэж байна. Дайны гал дүрэлзэж, дарины үнэр ханхалж асан энэхүү түүхт суманд Японы милитаристуудыг цагийн сайханд орос ах нарын хүчээр бут ниргэж байсан түүхтэй билээ. Тиймээс түүхт ой тохиож буй энэ цаг үед тус сумын нутгийн удирдлагууд саяхан хуралдаж, Халх гол сумыг Баатар сум болгох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжлахаар тогтсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗСБНХУ-ын олон хот, тосгон фашистуудын хүч түрэмгийлэлд өртөж байсны сацуу 20 сая гаруй эгэл жирийн Оросын иргэд амь насаа алдсан байдаг.
Дайны дараахан Баатар хотууд олноор мэндэлж, өдгөө хүртэл тэрхүү статусаа хадгалж ирснийг бид мэднэ. Яг энэ жишгээр Халх гол сумыг Монголын хууль журмын дагуу Баатар сум хэмээн зарлигдахад болохгүй гэх газаргүй мэт санагдана. Оготны хамраас ч цус гаргалгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон партизануудын нэг болох Э.Бат-Үүлд Улсын Баатар цол олгож болоод байхад бүхэл бүтэн дайн дажин болж байсан газрыг Баатар сум болгочиход нэг их буруудахгүй болов уу. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment