Thursday, April 17, 2014

Д.Батцогт бүлгээсээ татгалзав

Д.Батцогт бүлгээсээ татгалзжээ

59 минутын өмнө

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаанаар тэд давхар дээлийг тайлах асуудалд ямар байр суурьтай оролцох тухай асуудлыг хэлэлцэхэд бүлгийн гишүүд дунд маргаан үүсчээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр сүүлийн үед байнга бүлгийнхээ үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан аж. Энэ өдөр ч бүлгийнхээ үйл ажиллагааг шүүмжилж "Зөвшилцөл нэрээр тохироо, наймаа хийж бусад намуудын идэш болдог. Гишүүдийнхээ үгийг сонсолгүй ажиллаж эвслийн нэр хүндийг унагаж байна" гэсэн утгатай зүйлийг хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment