Thursday, April 17, 2014

Франк Рибери: “Бид машин бус хүмүүс”

Франк Рибери: "Бид машин бус хүмүүс"

28 минутын өмнө

Германы хөлбөмбөгийн "Бавария" багийн хагас хамгаалагч Франк Рибери Бундеслигийн аваргын титмийг дэндүү эрт өөрийн болгосноос үүдэн гарсан хүндрэлүүдийн талаар ярьжээ.

"Бид энэ улиралд дэндүү эрт Германы аварга болчихлоо. Энэ нь бидний сэтгэл санааны төвлөрөлд муугаар нөлөөлсөн. Бид бол машин биш, харин хүмүүс. Бид ч гэсэн ядардаг билээ. Тоглогч бүр л хожил байгуулахыг хүсч байгаа. Гэхдээ энэ нь амаргүй зүйл. Бид нэгэн бүхэл зүйл болж зүтгэх ёстой. Хөгжөөн дэмжигчдэд баяр баясгалан авчрахын төлөө бид тоглож байгаа шүү дээ. Бид "Бавария" учраас тоглолт болгонд хожил байгуулах ёстой" хэмээн Рибери өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment