Saturday, July 26, 2014

ДОХ-той иргэдийн тоо 173, ДОХ авсан байх магадлалтай иргэдийн тоо 750-д хүрчээ

ДОХ-той иргэдийн тоо 173, ДОХ авсан байх магадлалтай иргэдийн тоо 750-д хүрчээ

Өнөөдөр 14 цаг 53 минут

ДОХ-ын халдвар тарваган тахал шиг хурдацтай тархаж байгаа нь тоон мэдээлэл гэхээсээ илүүтэй айдас гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Сүүлийн хоёрхон сарын дотор ДОХ-ын зургаан тохиолдол бүртгэгдэж, албан ёсоор ДОХ-той хүн Монголд 173 болжээ. Харин ДОХ авчихсан хэрнээ өөрөө мэдэхгүй яваа 750 иргэнийг тандалт судалгаагаар тогтоосон байгаа гэж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс мэдээлэл өглөө.

Нэг иргэний ард 100 иргэн гээд үзвэл манай улсад өдгөө 20 мянга ч биш 70 гаруй мянган хүн ДОХ-ын халдвар авсан байх магадлалтай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ДОХ-той иргэдээс цөөнгүй хүмүүс хорвоог орхисон байгаа бол ДОХ-той ээжээс төрсөн хүүхдүүд ч байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment