Friday, July 25, 2014

Жоли, Питт нар кинон дээрээ гэрлэнэ

Жоли, Питт нар кинон дээрээ гэрлэнэ

Өнөөдөр 14 цаг 8 минут

Анжелина Жоли, Брэд Питт нар хамтран амьдраад олон жил болж байгаа бөгөөд удахгүй "Далайн эрэг дээр" гэдэг шинэ кинон дээр хамтарч ажиллах юм. Хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү киног Анжелина өөрөө найруулах бөгөөд зохиолыг нь ч бичжээ. Тэрбээр мөн гол дүрд нь өөрөө тоглох аж.


Тэгвэл зураг авалтын үеэр алдарт хос сүмийн гонхны өмнө очоод хэн хэндээ үнэнч байхаа илэрхийлэн андгай тангараг тавих гэнэ.

Киноны зураг авалт наймдугаар сарын сүүлчээр эхлэх юм. Ээж, аав хоёр нь шинэ бүтээл дээрээ ажиллаад завгүй байх хооронд тэдний зургаан хүүхэд киноны зураг авалт болох Мальта арал дээр тарвалзах бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment