Saturday, July 26, 2014

Цаг гарган уншаарай!

Цаг гарган уншаарай!

Өнөөдөр 14 цаг 47 минут

Бидний амьдралд жаргал зовлон, баяр гуниг дүүрэн байдаг билээ. Алтан нар бүгдийг адилхан ээдэг ч амьдралд боломж хүн бүрт эрх тэгш байдаггүй. Дэлхийн олон сая хүмүүс дунд сурч боловсрох бүх боломж бүрдсэн ч хичээдэггүй хүмүүс байхад хүсэл зорилго бүрдсэн хэдий ч боломжгүй хүмүүс бас байдаг. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Монголын Үндэсний Их Сургууль хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Үндэсний Шилдгийн Эрэлд-6 реалити шоуны энэ удаагийн даалгавар бол хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийсэн тэдгээр хүүхдүүдэд туслах, сурах боломжийг багахан ч гэсэн хангахын тулд хичээлийн хэрэгслээр хангах билээ.
Энэ ажлын хүрээнд бид хүсэл мөрөөдөлтэй хэдий ч боломж нөхцөлгүй хүүхдүүдэд зориулан хандив тусламж хурааж, цугларсан сангаар хичээлийн хэрэгсэл авах болно.
 
Сайхан сэтгэлт хүн таны найзуудтайгаа орох нэгэн өдрийн оройн хоолны мөнгөөр нэг хүүхдийн хоёр улирлын хичээлийн бэлтгэл хангагдаж, түүний гэгээн хүсэл мөрөөдөлдөө хүрэх алхам нэг шатаар ахих болно.
Өнөөдрийн өгсөн будааны үр маргааш хоол болон ирдэг.

Хандивын данс: 102000043911 / Төрийн банк – Мөнхцэцэг Наранцэцэг / "Цагаан" баг

Эх сурвалж: Zone.mn Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment