Saturday, July 26, 2014

Залуу найруулагч М.Ивээл “Цэн тогоруу” уран сайхны киногоо удахгүй үзэгчдэд хүргэнэ

Залуу найруулагч М.Ивээл "Цэн тогоруу" уран сайхны киногоо удахгүй үзэгчдэд хүргэнэ

Өнөөдөр 13 цаг 35 минут


"Цэн тогоруу" кинонд залуусын баяр гуниг, гэгээн мөрөөдөл, хүсэл хясал, гэмшил бахархал, хайр энэрэл бүхнийг хурц үйл явдлуудаар холбон харуулжээ. Киноны дүрүүдэд залуу жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, Б.Жүрмэддорж, Б.Баянмөнх, Б.Гарьд болон дэлгэцийн "акулууд" АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА У.Батбаатар нарын олон жүжигчид тоглосон байна.

Америк гүрэнд номын дууг нь сонсч, "ногоотой шөлийг нь" идэж байгаад ирснийх нь хувьд М.Ивээлийг урлагийнхан "цахиур хагалах" залуу гэж ярьцгаах болж. Арга ч үгүй биз. Нүд нээхээсээ л киноны орчинд өсч, дэлхийд тэргүүлэгч оронд боловсрол эзэмшсэн, орос, англиар ус цас шиг ярьдаг найруулагч манайдаа хуруу дарам билээ. Түүний ээж МУГЖ Н.Батцэцэг хүүгийнхээ дэлгэцийн анхны бүтээлийг продюссерлэж, чаддаг бүхнээ зориулан, сэтгэлээ зориулж байгаа гэнэ. Ямартай ч энэ намар киноныхон ургац арвинтай байх бөгөөд магнайд нь "Цэн тогоруу" цахилах бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment