Friday, July 25, 2014

Жимс, ногоог хальстай нь идэх ёстой

Жимс, ногоог хальстай нь идэх ёстой

15 минутын өмнө


Шинжээч Лоренс Бикены үзэж байгаагаар хүмүүс жимс, ногоог бэлтгэхдээ ихэнхдээ хамгийн ашиг тустай зүйлүүдээс нь ангижруулдаг байна. Жишээ нь, энэ мэргэжилтэн сонгины хальс юм уу брокколигийн навчийг хаяхгүй байхыг зөвлөв. Сонгины хальсан дотор кверцетин гэдэг бодис ихээр агуулагддаг аж. Энэ нэгдэл даралтыг бууруулдгаас гадна судас бөглөрөх аюулаас сэргийлдэг гэнэ. Түүнчлэн кверцетин үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгэхээр энэ бодис гистамины идэвхжил явагдахыг хязгаарлан элдэв харшлаас сэргийлдэг гэсэн үг.

Хэрэв махыг сонгинотой цуг шарвал шарсан махан доторхи канцерогенуудын агууламжийг бууруулах боломжтой. Хулууны хальс гэхэд л цитруллины эх сурвалж болдог. Энэ аминохүчил судсыг тэлж өгдөг бөгөөд цусыг хэвийн хэмжээнд эргэлдэж байхад тус нэмэр болдог. Цитруллин гэдэг энэ бодис бэлгийн чадварыг нэмэгдүүлж, оюун ухааны чадавхийг дээшлүүлдэг юм. Хоол судлаачид хулууны хальсыг шөлөндөө хийхийг зөвлөж байна. Брокколигийн навчийг ч шөлөндөө хийвэл сайн. Тэгвэл тухайн хоол каротиноид болон А, С аминдэмүүдээр баялаг болно.

Манго жимсний иш глутамин, антиоксидантууд болон фенолын нэгдлүүдээр баялаг юм. Харин амтат жүржийн хальс их хэмжээний флавоноид, аминдэм агуулдаг гэнэ. Түүнийг өөрийн тусын тулд хэрэглэвэл цээж хорсох явдал багасч, хоол боловсруулалт нэмэгдэнэ. Амтат жүржийн хальсанд агуулагдах их хэмжээний С аминдэм дархлааг сайжруулж, элдэв халдвартай тэмцэхэд тус болдог. Энэ жимсний хальсаар хийсэн бодисоор нянг устгах чадвартай цэвэрлэх бодис, тосноос ангижруулах бодис зэргийг хийж болно. Дээр нь амтат жүржийн хальс байгалийн гаралтай шүд цайруулагч билээ. Харин хальсан доторхи цагаан өнгийн давхаргад агуулагдах пектин, эслэг зэрэг нь хоолны дуршлыг багасгаж, гэдэс хонхолзох явдлыг дөрвөн цаг хүртэлх хугацаанд дарж өгдөг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment