Saturday, July 26, 2014

Жэй Ло экс найз залуугаасаа бэлэг авчээ

Жэй Ло экс найз залуугаасаа бэлэг авчээ

Өнөөдөр 14 цаг 49 минут

Дуучин, жүжигчин Женнифер Лопес 45 насны баяраа тэмдэглэсэн байна. Тэрбээр энэ өдөр олон сайхан бэлэг, мэндчилгээ хүлээж авсан бөгөөд түүний экс найз залуу Каспер Смартын өгсөн бэлэг их сэтгэл хөдөлгөм байсан гэнэ.

"Энэ дэлхийн хамгийн хөөрхөн бамбаруушт төрсөн өдрийн мэнд хүргэе. Чиний бүх хүсэл, мөрөөдөл биелэх болтугай" гэж Каспер Смарт Инстаграм дахь хуудсан дээрээ тавьсан гэрэл зургийнхаа дор бичжээ. Зурган дээр ягаан өнгийн бамбарууш хэлбэртэй гоёмсог бялуу дүрслэгдсэн байв. Каспер, Женнифер хоёр өнгөрсөн сард хамтдаа 2.5 жил амьдарсны эцэст салсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment