Saturday, July 26, 2014

Нүцгэн дээрэмчид ба нүцгэн үнэн

Нүцгэн дээрэмчид ба нүцгэн үнэн

Өнөөдөр 14 цаг 27 минут


АНУ-ын Флорида мужийн Бонита-Бич гэдэг жижигхэн хотод далайн эрэг дээр байрладаг нэгэн түргэн хоолны газар өнгөрсөн ням гаригийн шөнө тун инээдтэй хулгай гарчээ. Гурван хулгайч тэрхүү зоогийн газар руу нэвтэрч ороод шууд гал тогоо руу нь орж, 60 ширхэг гамбургер хамж аваад хэргийн газрыг орхисон аж. Тэдний хоёр нь чармай нүцгэн байсан бол нэг нь арай даруухан загнаж цагаан өнгийн дотоож өмсчээ.

Зоогийн газар дотор суурилагдсан байсан хяналтын камерын ачаар нүцгэн дээрэмчид гайхалтай гэрэл зураг авалтын оролцогчид болов. Цагдаа нар тэдний гэрэл зургуудыг ихээхэн хөгжилтэй байдалд судласан гэнэ. 200 гаруй гэрэл зургаас арай гайгүйг нь сонгож аваад цагдаа нар орон нутгийн хэвлэлд хэвлүүлсэн аж. 27 жил ажиллах хугацаанд нь түүний зоогийн газар анх удаагаа хулгай орж байгаа юм биш гэж эзэн нь ярьжээ. Өмнө нь хулгайч нар бэлэн мөнгө авч явахыг илүүд үздэг байсан бол энэ удаа гал тогоог хоослоод явсан байна. Хулгайг марзан байдлаар хийсэн ч нүцгэн гурвал баригдвал айхтар шийтгэл амсах юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment