Saturday, September 13, 2014

Порно одын гэрэл зураг сурах бичгийн хавтсыг чимэв

Порно одын гэрэл зураг сурах бичгийн хавтсыг чимэв

9 минутын өмнө

Хавтсан дээрээ порно одын зурагтай 2000 сурах бичгийг Тайланд Улсын сургуулиудаас эгүүлэн татсаныг тус улсын Боловсролын яамны албан ёсны сайт дээр мэдээлжээ. Хэвлэлийн компани сурах бичгийн хавтсан дээр насанд хүрэгчдийн киноны жүжигчин эмэгтэйн зураг тавигдсаныг дараахь байдлаар тайлбарласан гэнэ.


Номыг чимэглэгчид сурах бичигт зориулсан зургуудыг интернэтээс хайсан аж. Тэр зураг дээр хэн дүрслэгдсэнийг судалж үзээгүй байна. Яамны ажилтнууд тэрхүү хавтсан дээр Японы порно од дүрслэгдсэн байсныг онцлов.

Уг номын хэвлэгдсэн нийт тоо 3000 ширхэг байсан бөгөөд 2000-ыг нь Тайландын арван коллеж руу илгээжээ. Тун удахгүй сурах бичгүүдийг хавтсыг нь өөрчлөөд буцааж тараах аж. Боловсролын яамны зүгээс сурах бичиг хэвлэдэг компаниудад анхааруулга өгч, зураг чимэглэлдээ зөвхөн өөрсдийн бүтээсэн зураг юм уу гэрэл зургуудыг ашиглахыг шаарджээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment