Saturday, September 13, 2014

Шинэ арсланд хүү нь цол атгаж иржээ

Шинэ арсланд хүү нь цол атгаж иржээ

Өчигдөр 14 цаг 33 минут

Увс аймаг бөхийн өлгий нутаг гэгддэг бөгөөд жилийн жилд бөхчүүд нь одтой сайхан наадаж, цолоо ахиулдаг билээ. Өнгөрсөн жил л наадмын түрүүг аваагүй болохоос өмнөх гурван жил нь дараалан түрүү авч байсан удаатай. Тэгвэл өнөө жил Монгол Улсын харцага Н.Батсуурь урамтай сайхан барилдаж, улсын наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн.

Бөхийн удамтай, Улсын харцага аавтай тэрбээр багаасаа бөх болох мөрөөдөлтэй хүү байжээ. Ийнхүү мөрөөдөлдөө хүрч, жил дараалан цолоо ахиулан бөх сонирхогч, ард түмнээ баярлуулж яваа гэнэ. Харин наадмаас өмнөхөн Н.Батсуурь хүүтэй болжээ. Ийнхүү аавдаа "Арслан" хэмээх хүндтэй том цолыг атгаж ирсэн хүүгээ олны хэл амнаас тас нууцлаж, зураг хөргийг нь ч харуулахгүй байгаа гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment