Friday, October 24, 2014

Залхуу уурхайчин 35 жил ажлаас хойш суужээ

Залхуу уурхайчин 35 жил ажлаас хойш суужээ

22 минутын өмнө

Италийн уурхайчин Карло Кани тэтгэвэртээ гарах үед 35 жилийн турш ажлаас зугтаж хойш сууж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ хугацаанд Карло Кани Сардин дахь уул уурхайн компанийн ажилтан хэмээн тооцогдож байсан ч бүхий л цагаа гэртээ суун өнгөрүүлжээ.


Тэрбээр 1980 онд уурхайд ажилд орсон ч төдөлгүй бачуурлын өвчтэй болохоо олж илрүүлсэн байна. Ажилгүй болж, цалингаас мултрахгүйн тулд тэрбээр өөрийнхөө төсөөллийн бүхий л хүч чадлыг ашиглажээ. Канигийн гаргасан гомдол дээр үндэслэн эмч нар түүнд янз бүрийн онош тавьж байсан байна. Тэрбээр нүүрсний тоосыг нүдэндээ арчиж, халдварт өвчин туссан мэт дүр эсгэж, заримдаа тасартлаа уусан мэт дүр үзүүлж ажилд гарахаас хойш сууж байжээ.

Сайхан сэтгэлт эмч нар хулхи өвчтөний толгойг илсээр Карло Кани өөрийнхөө дуртай жааз хөгжмийг тоглож, бараг л гэрээс гаралгүй гэртээ "ажиллажээ". Үүний үр дүнд тэрбээр хугацаанаасаа өмнө буюу 52 насандаа тэтгэвэртээ гарсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment