Friday, October 31, 2014

Сандра Баллок хүний амь аврав

Сандра Баллок хүний амь аврав

52 минутын өмнө

Жүжигчин Сандра Баллок зураг авалтын үеэр гэнэт ухаан алдаж унасан мэргэжил нэгтнийхээ амийг аварчээ. Эмч нарыг ирэх хүртэл тэр эмэгтэйд анхан шатны тусламж үзүүлж байсан бараг цорын ганц хүн нь Баллок байв. Шинэ Орлеанд өдгөө маш халуун байгаа бөгөөд "Бидний брэнд бол хямрал" гэдэг нэртэй кинонд тоглогчид зохиол ёсоор дулаан хувцас өмсөх ёстой байлаа.


Зураг авалтын үеэр нэгэн жүжигчин эмэгтэй наршаад ухаан алдаж унажээ. Баллок бүсгүй сандарч тэвдэлгүй тэр эмэгтэйг сүүдэр бараадуулсан бөгөөд ухаан оруулахыг оролдсон гэнэ. Төдөлгүй түргэн тусламжийнхан ирсэн бөгөөд жүжигчин эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн байна.

Уг кинонд бас нэг нэр алдартай жүжигчин тоглож байгаа нь Анжелина Жолигийн экс нөхөр Билли Боб Торнтон гэнэ. Мань хүн хөөрхий эмэгтэйд ямар нэгэн тусламж үзүүлээгүй бөгөөд хөндлөнгөөс харж суусан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment