Пэрис Хилтон нүнжигтэй загнав
1 цаг 7 минутын өмнө
Нью-Йорк хотод байрладаг "Marquee" шөнийн клубын зөөгч нар хэд хоногийн өмнө 50 мянган долларын хэмжээтэй цайны мөнгө авсан байна. Тэр өгөөмөр үйлчлүүлэгч бол дээдсийн хүүхэн, ди-жэй Пэрис Хилтон гэнэ. Алдартай шаргал үст бүсгүй тэр үдшийг тус клубт тун чиг сайхан өнгөрүүлсэн аж. Пэрис хамгийн үнэтэй оргилуун дарсыг хэдэн лонхыг захиалаад зогсохгүй нэмж 11 шил Grey Goose мэтийн үнэтэй архийг авчруулжээ. Хилтон тэнд 230 мянган доллар үрсэн бөгөөд зөөгч нарыг ч гомдоосонгүй. Тэд цайны мөнгө болгож 47 мянган доллар хүртсэн гэнэ. Гэхдээ зөрүүлээд Пэрис Хилтон тэнд дөрвөн үдэш ди-жэй хийхдээ 2.7 сая долларын орлого олжээ.Пэрис Хилтон энэ дэлхийн хамгийн алдартай, баян чинээлэг гэр бүлийн өв залгамжлагч байсан билээ. Өөрийн нэрийн сүлжээ зочид буудалтай өвөө нь болох Бэррон Хилтон долоон жилийн өмнө ач охиноо 60 сая долларын өв залгамжлах эрхгүй болгосон юм. Том ач охин нь байнга элдэв хэрэгт холбогдож байсан тул өвөө нь уурссан гэдэг. Пэрис согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсаны дараа өвөө нь ач охиноо эд хөрөнгөгүй болгохоор шийджээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment