Friday, October 31, 2014

Урагшаа худалдаа хийхээр явсан иргэд торгуульд унаж байна

Урагшаа худалдаа хийхээр явсан иргэд торгуульд унаж байна

2 минутын өмнө

Худалдаа хийх зорилгоор Урд хөршийг зорьж буй манай зарим иргэдэд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулав. Хэрвээ иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүслийн болон Хятадын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээсээ болж гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээ зохих ёсны лабораторид шалгуулалгүй, цөөн тоогоор зөөж оруулснаас болж тухайн барааг хурааж авсан тохиолдол сүүлийн үед багагүй гарч иргэд санхүүгийн өндөр торгуульд унаж байгаа аж.

Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын "Шэнтун" болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэж байх ёстой юм. Тэгээгүй тохиолдолд бараа Монголд ирсэний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч, иргэд хэнэггүй байдлаасаа болж мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment