Tuesday, October 21, 2014

Гөлөгний дайтай аалз

Гөлөгний дайтай аалз

23 минутын өмнө

Шавьж судлаач Петр Наскрецки Амазон мөрний эрэг дагуу орших ширэнгэн ойд үлэмж биетэй аалзтай нүүр тулгарахаасаа өмнө түүний хүнд алхааг сонссон гэдгээ өгүүлэв. Аалзны алхаа морины туурайн товшилттой адилхан санагдсан гэнэ.

"Би түүний хүнд хөл газартай хавсарч буйг тодхон санаж байна. Түүний хүнд жингийн дор хуурай навчис шажигнан дуугарч байлаа" хэмээн эрдэмтэн судлаач эр өөрийн блог дээр бичжээ. Мань хүн жижиг хэмжээний сүүн тэжээлтэн амьтанг харна гэж бодож байтал үлэмж хэмжээтэй махчин аалз гараад ирсэн аж.

Терафоза Блонда аалз нь 30 сантиметр урт хөлтэй, 170 грамм жинтэй дэлхийн хамгийн том аалз билээ. Тэрээр дөнгөж төрсөн гөлөгтэй адилхан хэмжээтэй юм. Энэ аалз явахдаа чимээ шуугиан дэгдээдэг дэлхийн цорын ганц аалз гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment