Friday, October 31, 2014

Хятадууд хуурамч Виза карт ашиглан их хэмжээний мөнгө завшжээ

Хятадууд хуурамч Виза карт ашиглан их хэмжээний мөнгө завшжээ

1 цаг 23 минутын өмнө

БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны Виза болон Мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын "Хаан" банкны "Пос терминал" картын машиныг ашиглан энэ сарын 27-нд хуурамч гүйлгээ хийж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны салбараас 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлж авсан гэмт хэргийг үйлджээ.

Тэд энэ хэрэгтээ Монгол Улсын гурван иргэнийг ашигласан байна. БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж, пос терминал машин авахуулж түүгээрээ хуурамч төлбөрийн картыг уншуулан мөнгө гаргуулж аваад БНХАУ руу гуйвуулдаг байжээ. Энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment