Англичуудыг айлгадаг хоол
28 минутын өмнө
Умард Англид байрладаг Bear Grill цайны газрын эзэд хоолны цэсэндээ 8000 килокалори илчлэг бүхий өглөөний цай унд багтаажээ. Тэр ундыг "уухыг" хүсэгчдээс нэгэн зүйлийг гуйх аж. Тэд бие нь тавгүйрхвэл тус газарт гомдолгүй гэх бичиг баримт дээр гарын үсгээ зурах ёстой.Hibernator буюу "Нам унтуулагч" гэдэг нэртэй энэ зоог Английн уламжлалт өглөөний хоол ундны томсгосон хэлбэр гэнэ. Захиалагч шарсан дөрвөн өндөг, найман зүсэм утсан мах, найман зайдас, найман ширхэг котлет, дөрвөн өндгөөр зуурч хийсэн бяслагтай омлет, дөрвөн өрмөнцөр, дөрвөн шарсан талх, дөрвөн зүсэм царцаамаг хиам хүртэх болно.
Энэ бүгдийг эрдэнэшиш, улаан лооль, мөөг, шарсан төмс дагалдана. Араас нь нэг литр сүүн коктейль уух хэрэгтэй. Одоогоор 20 хүн энэ өглөөний ундыг амсаад байгаа бөгөөд хэн нь ч бүтнээр нь идэж дуусгаагүй гэнэ. Үлэмж хэмжээтэй өглөөний цай унд 32 долларын үнэтэй аж.
Тус цайны газрынхан хүүхдүүдэд зориулж энэ хоолны бичил хувилбарыг бүтээсэн бөгөөд түүний илчлэг, үнэ нь тодорхойгүй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment