Tuesday, October 21, 2014

Чингис бондын өрийг хойч үеэр төлүүлнэ гэнэ үү?

Чингис бондын өрийг хойч үеэр төлүүлнэ гэнэ үү?

37 минутын өмнө

Өвөг дээдэс минь "Өр бүү тавь, өглөг бүү тасал" гэж үр хойч үедээ захиж ирсэн билээ. Гэтэл арчаагүй, алдаатай Засгийн газрыг толгойлж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ач буянаар Чингис бондын тэрбум тэрбумаар тоологдох их хэмжээний өрийг бидний үр хойч төлөхөөр болж таарав.

Чингис бондын мөнгө зээлж аваад юу хийсэн бэ гэхээр улс, оронд учиргүй олон тооны бүтээн байгуулалт руу тэр мөнгө урсан орсон юм байх. Эдийн засаг хямарсан энэ үед сөрөг хүчнийхэн их мөнгийг эргүүлэн төлөх асуудал санаа тавьж, их хэмжээний өр тавьсанд харамсаж буйгаа байнга илэрхийлж, ард түмний амьдрал хэцүү болж байгаад засаг барьж байгаа нөхдүүдийг ажлаа өгч, огцрохыг удаа дараа шаардаж байгаа ч ямар ч нэмэр, тус болохгүй байгаа юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын хуралдаан дээр "Бид нар Чингис бондтой тэнцүү хэмжээний юмыг бүтээн байгуулалт руу хийсэн. Тэгээд яах вэ, бидний үр хүүхэд тэр мөнгийг төлчих байх" хэмээн хэнэг ч үгүй ярьсан удаатай. Үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд үр хүүхдүүддээ хэн, юу үлдээсэн бэ гэдгийг сонирхож үзвэл Х.Чойбалсан "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв", гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Төлж чадна хэмээн та нарт итгэн тэрбум тэрбумын бондын өрийг та нарт үлдээв" гэж тэнэгтлээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment