Tuesday, October 21, 2014

Кэри, Кэннон нар нохдоо булаалдав

Кэри, Кэннон нар нохдоо булаалдав

54 минутын өмнө

Барууны одод гэр бүл цуцлуулахдаа дөрвөн хөлт найзаа булаалдах нь хэвийн зүйл болжээ. Хайртай нохдоо эв найртайгаар хувааж авч чадаагүй Холливудын жүжигчин Антонио Бандерас, түүний экс эхнэр Мелани Гриффит нар шүүх дээр очиж энэ асуудлаа шийдүүлэхээр болсон билээ.

Тэгвэл дуучин Мэрайя Кэри, жүжигчин Ник Кэннон нар жек-рассел терьер үүлдрийн найман нохойгоо эн тэнцүү хувааж авч чадахгүй байгаа аж. Наймыг хоёрт хуваах нь тун ч амархан. Гэтэл тэр хоёр хэн хэн нь эдгээр найман нохойг өөртөө авна хэмээн дайрчээ. Харин хүүхдүүдийнхээ хувьд экс амрагууд асуудлыг амархан шийдсэн байна. Өдгөө тэд Нью-Йорк хотод байрлах тансаг байшингаа 325 сая фунт стерлингээр худалдаж авах хүнийг хайж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment