Номын худалдаачдын нар нь гарав
1 цаг 32 минутын өмнө

Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгаан асуудлыг 5 дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе.Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн "Жаргалан төмөр" ХХК болон цахилгааныг 5 дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулвал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтойг онцлон хэллээ.Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment