Friday, October 31, 2014

Ф.Торрес: Моуриньютой муудалцаагүй

Ф.Торрес: Моуриньютой муудалцаагүй

55 минутын өмнө

Италийн хөлбөмбөгийн "Милан" багийн довтлогч Фернандо Торрес өөрийн хуучин багууд болох "Чэлси", "Атлетико"-той ямар харилцаатай байдгаа ярив.


"Моуринью надад хэзээд сайн байсан. Тэндээс явах шийдвэрийг би өөрөө л гаргасан. Талбай дээр илүү их гарч, чухал хэрэгцээтэй хүн гэдгээ мэдэрмээр байсан юм. Моуринью бид хоёр сайн харилцаатай хэвээр байгаа. Өнгөрсөн зун "Атлетико"-д очих боломж байгаагүй. Ийм яриа гарсан ч би зодгоо тайлах гэж Мадридад очихгүй гэдгээ олон удаа хэлсэн. Надад сонирхол төрвөл тэр багт би очиж мэднэ. Тэдний тоглолтыг би анхааралтай ажигладаг шүү" хэмээн испани залуу ярив. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment