Friday, October 24, 2014

Гандан үнэгүй WiFi-тай боллоо

Гандан үнэгүй WiFi-тай боллоо

9 минутын өмнө

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд шинэлэг ажлууд олноор зохион байгуулагдаж байгаагийн нэг нь нийслэл хотын жуулчид олноор очдог 28 газрыг утасгүй  интернетийн үйлчилгээнд хамруулсан ажил боллоо.

Тодруулбал, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Кевико компани хамтран Чойжин ламын музей, Драмын театр, Чин ван Ханддоржийн өргөө, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Гандантэгчинлэн хийд, Тусгаар тогтнолын талбай, Жуковын музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын төв буудал зэрэг газруудад үнэгүй интернет орчныг бүрдүүлжээ. Ингэснээр нийслэлд ирсэн жуулчдын хэрэгцээг хангахын зэрэгцээ хотын аялал жуулчлалын үзмэрүүдээ сурталчлах, дэлхий дахинд таниулах боломж бүрдэх юм. Учир нь, жуулчид байршлаа тодорхой зааж, үзсэн зүйлсээ тэр дор нь нийгмийн сүлжээнд байрлуулах явдал ихээхэн түгээмэл болсон билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment