Friday, November 28, 2014

101 насандаа багшлав

101 насандаа багшлав

52 минутын өмнө

Их Британийн оршин суугч Энни Мөрфи 40 жил завсарласны эцэст багшлах үйл ажиллагаандаа эргээд оржээ. Хэд хоногийн өмнө энэ 101 настай эмэгтэй ажилгүй 30 хүний өмнө лекц уншсан байна. Тэрбээр тэдэнд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай, хөдөлмөр хийх сэдлийн тухай ярьж өгчээ.

Мөрфи түүнчлэн ажилгүй залууст ХХ зууны эхээр Их Британид дэгдэж байсан уурхайчдын ажил хаялтын талаар, эрх чөлөө болон эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцсэн Нельсон Манделагийн тэмцлийн тухай ярьж өгсөн гэнэ. Танхимд цугларсан хүмүүс тэтгэврийн хөгшний лекцийг сонсоод босоогоороо алга ташсан байна.

Тэтгэвэрт гараад Мөрфи эмгэн ганцаар амьдардаг байжээ. Харин энэ оны есдүгээр сард асрамжийн газар амьдрах болсон аж. Энд л тэрбээр өөрийн лекцийг уншив. Энни Мөрфи 1913 онд мэндэлжээ. Таван настайдаа дунд сургуульд орсон бөгөөд 1932 онд Норвичийн Багшийн коллежид багшилж эхэлсэн гэнэ. Улмаар 1973 онд тэтгэвэртээ гарчээ. Мөрфи эмгэний цорын ганц хүү Жон АНУ-ын Миннесота мужид амьдардаг байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment