Friday, November 28, 2014

Мисс Ч.Содтуяа охиноо аавтай болгоно

Мисс Ч.Содтуяа охиноо аавтай болгоно

1 цаг 44 минутын өмнө

Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяаг загвар өмсөгч А.Чингүүний экс эхнэр гэдгийг хүн бүр мэднэ. Хайр дурлалаар учирсан хосууд хөөрхөн охинтой болоод удалгүй хоёр тийш болж, А.Чингүүн нь "Их засаг" их сургуулийн захирал Н.Ням-Осорын ганц охиныг насныхаа ханиар сонгож, нижгэр хурим найр хийгээд чимээгүй болсон билээ.

Харин охинтойгоо үлдсэн Ч.Содтуяагийн хувьд нэг хэсэгтээ л нөхөртэй болохгүй гэж ярьж байсан ч хоёр дахь амьдралаа эхлүүлж, охиноо хойд эцгийн нүүр харуулахаар шийджээ. Содоогийн хайрыг булаасан залуу алс холын Ховд нутгийн хүн бөгөөд охинд нь сайн эцэг байхаа амлаж, хайр дурлалдаа шатаж яваа хосууд жаргалтай байгаа гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment