Friday, November 28, 2014

Татварыг Б.Ариунсанаар тоглуулахаар шийдсэн үү?

Татварыг Б.Ариунсанаар тоглуулахаар шийдсэн үү?

1 цаг 21 минутын өмнө

Тагнуулаас Татварын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Ариунсаныг том албан тушаалд тухлах азтай, хувьтай хүн юм гэхэд нэг их буруудахгүй болов уу. Түүний хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нөмөр нөөлөг дор явж, том албан газар толгойлж ирсэн нэгэн. Гэхдээ мэргэжлийн түвшинд үү гэхээр үгүй юм.

Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон нь хууль бус байсан төдийгүй албан тушаалаас нь буулгасан ч Засгийн газар эргүүлээд томилдог байсан. Хууль, хүчний байгууллагын даргаар мэргэжлийн бус хүнийг томилсонд сөрөг хүчин ихэд эгдүүцэж, Тагнуулын байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэж чичлүүлж, хэрүүлийн бай болгосон Б.Ариунсанаар Үндэсний татварын ерөнхий газрыг тоглуулахаар засаг шийдсэн бололтой.

Ямар сайндаа түүнийг эсэргүүцэгчид "Монголчууд цөөхүүлээ байж Ариунсангаас өөр татварыг даргалчих хүн олдохгүй. Үнэхээр боловсон хүчний дутагдалд оржээ гэж ойлголоо шүү" гэж өөр хоорондоо ярьж сууна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment