Friday, November 28, 2014

Биеэ үнэлэгчдийг зуучилсан залуусыг баривчилжээ

Биеэ үнэлэгчдийг зуучилсан залуусыг баривчилжээ

47 минутын өмнө

Ашиг олох зорилгоор Саппоро хавьд биеэ үнэлдэг насанд хүрээгүйчүүдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэн Өмнөговь аймгийн Цагаан хаданд аваачиж, тэнд зочид буудалд биеийг нь үнэлүүлж байсан бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлж баривчилжээ. Энэ хэргийн хохирогч болоод байгаа А нь15 настай, Л нь 16 настай, охидын толгойлогч С нь 17, Э нь 17 настай байжээ.

Харин бүлэглэлийн толгойлогч нь Б.Баатарсүрэн гэж залуу байжээ. Тэрбээр Д.Ганболд гэгчтэй урьдчилан тохиролцож дээрхи охидыг Улаанбаатараас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад хэмээх газарт "Истана" маркийн машинаар тээвэрлэж, давтан үйлдлээр бусдад биеийг нь үнэлүүлж, бусдад худалдаалсан хэрэгт шалгуулж эхэлжээ.

Охид өөрсдийн саналаар Цагаан хад руу явсанаа нэгэн дуугаар мэдүүлжээ. "Хэн ч биднийг дарамтлаагүй, шахаагүй. Бид өөрсдөө л шийдээд явсан. Бид энхийн цагаан тагтаа биш. Биеэ үнэлдэг маань ч үнэн" хэмээн томорсон аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment