Friday, November 28, 2014

Канье Уэст дуулахаа болино

Канье Уэст дуулахаа болино

1 цаг 32 минутын өмнө

Америкийн рэппер дуучин, нэрт бизнесмэн Канье Уэст дуу хөгжмөө орхихоор шийджээ. Хөгжмийн ертөнцийг тэрбээр загварын ертөнцөөр солихоор болсон аж. Энэ оны нэгдүгээр сард Канье Nike брэндтэй хамтарч нэгэн бичил цуглуулга гаргаснаар шуугиан тарьсан билээ. Уэстын бүтээсэн пүүзнүүд eBay худалдааны хамгийн борлуулалттай бараагаар тодорсон юм.


Хэдийгээр амжилт олсон ч урамшууллын мөнгө нь түүнд бага санагджээ. Тиймээс мань хүн Nike-ийн мөнхийн өрсөлдөгч Adidas компанитай хамтарч ажилласан байна. Тэд ч нарийндаа хатаагүй бөгөөд Каньегийн сэтгэлд нийцсэн мөнгөн дүнг санал болгов. Тун удахгүй Канье шинэ шугам гаргах ажлаа дуусгавар болгоно. Дуу хөгжим түүнд садаа болж байсан тул тэрбээр дуулахаа болихоор шийдэв.

"Хэдэн жилийн өмнө бол би эргэж буцалгүйгээр Nike компанитай хамтарч ажиллахаа үргэлжлүүлэх байсан болов уу. Би энэ брэндэд үнэхээр дуртай. Гэтэл надад гэр бүл, хүүхэд, үүрэг хариуцлага, мөнгөн сонирхол байгаа учраас би Adidas-ыг сонгосон. Би жинхэнэ хип-хоп загвар зохион бүтээгч болохыг зорьж байна" хэмээн Канье өгүүлэв. Тэрбээр хөгжмийн ертөнцийг бүрмөсөн орхиж байгаа юу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment