Friday, November 28, 2014

Эштон Катчер өшөө авна

Эштон Катчер өшөө авна

45 минутын өмнө

Жүжигчин эр өөрийнх нь хувийн амьдралд байнга хутгалдах сэтгүүлчдээс залхаж гүйцжээ. Иймд тэрбээр өөрийн сайтаар дамжуулж сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр хэвлэл мэдээллийн ажилтнуудад ёсзүйтэй байхыг уриалав.

"Олон нийтийн анхааралд өртдөг хүний хувьд би хэн нэгэн өөрийнх нь тухай эвгүй зүйл ярьж, бичвэл дургүй байдаг гэдгийг мэднэ. Та нарт ийм зүйл бага тохиолддог байх. Тэгвэл би өдөр болгон үүнийг өөр дээрээ мэдэрч байна. Та нар миний оронд өөрийгөө тавиад үзээч дээ. Хэн ч гэсэн өөрийнхөө хувийн амьдралыг дэлгүүлээд байхыг хүсэхгүй биз дээ? Хэн ч гэсэн хувийн амьдралыг нь онгичоод байхад дургүй нь хүрнэ. Би одоо залхаж гүйцлээ. Биеэ барьж дийлэхгүй л болов уу. Дандаа таагүй зүйл ярьж, бичицгээх юм. Тэгвэл энэ нийгэм яаж өөдрөг, ариун болох билээ дээ" гэж Эштон бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment