Wednesday, December 17, 2014

Гараажид тавьсан машинаар осол гаргажээ

Гараажид тавьсан машинаар осол гаргажээ

1 минутын өмнө

Дулаан гараажид тавьсан машиныг нь дураараа унаж машин шүргэх, сэв суулгах зэрэг асуудал мэр сэр гардаг. Тэгвэл саяхан ийм төрлийн гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, "Алтай" хотхоны дулаан гараажийг хариуцдаг ажилтан дулаан гараажид тавьсан иргэний авто машиныг жолоодож улмаар тус гараажид байсан хоёр машинтай мөргөлдүүлсэн аж.

Осол гаргасныхаа дараа машиныг байранд нь буцаан тавиад өөрөө ажлын байраа хаян зугтжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хэргийг илрүүлж, осол гаргасан ажилтанг саатуулсан байна. Тэрбээр 2-3 өдөр гараажид автомашинаа гуйж тавьсан иргэний машиных нь түлхүүрийг ашиглан унаж ийнхүү осол гаргасан гэнэ. Түүнд Эрүүгийн хуулийн 216.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment