Wednesday, December 17, 2014

Хөлбөмбөг үзэхийн тулд хүйсээ ”сольжээ”

Хөлбөмбөг үзэхийн тулд хүйсээ "сольжээ"

1 цаг 23 минутын өмнө

Саудын Арабт хөлбөмбөгт үнэнхүү дуртай нэгэн эмэгтэй тоглолт үзэхээр цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтэрч ороод бөөн асуудал дэгдээсэн байна. Энэ улсын эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэнд орох нь хориотой байдаг билээ.

Харин уг эмэгтэй эрэгтэй хүний хувцас өмсөөд өнгөрөгч баасан гаригт Жидда хотын цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтэрсэн аж. Төдөлгүй тэрбээр зочин багийн хөгжөөн дэмжигчдэд зориулсан хэсэгт орь ганцаараа сууж байгаад саатуулагдсан байна.

Түүний дэмждэг баг 1:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Цагдаа нар энэ хэргийг дээд байгууллагадаа уламжилсан гэнэ. Шариатын хууль журмын дагуу түүнийг шийтгэх бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment