Wednesday, December 17, 2014

Хямралтай байсан ч урамшууллаа хүртэнэ

Хямралтай байсан ч урамшууллаа хүртэнэ

1 цаг 7 минутын өмнө

НИТХ-ын 45 төлөөлөгч улирал тутам тус бүрдээ урамшуулал болгон хүртдэг 10 сая төгрөгийг эдийн засаг хямралтай байгаа тул ирэх оны хотын төсөвт хасаж суулгахаар яригдаж байсан. Гэвч тэдгээр төлөөлөгчид үүнийг эсэргүүцэн хэвээр нь баталжээ. Тэдэнд зориулж буй мөнгө хувь хүнд нь бус сонгогдсон тойрогт нь зориулагддаг гэж хотын орлогч Н.Батаа тайлбарлав.

НИТХ-ын төлөөлөгч өөрийн мөнгөөр ийм, тийм ажил хийлээ гэсэн мэдээлэл өнөөг хүртэл цацагдаагүй. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид энэхүү урамшууллаас татгалзах байсан юм гэсэн байр суурийг сэтгүүлчид илэрхийлж байлаа. Ирэх онд НИТХ-ын төлөөлөгчид нийтдээ 2,7 тэрбум төгрөгийн урамшуулал авна. Ингэхдээ улирал тутамд авч байхаар төсөвт суулгасан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment