Wednesday, December 17, 2014

Тарган хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ

Тарган хүмүүст хөнгөлөлт үзүүлнэ

54 минутын өмнө

Хятадын Чунцин хотод байрладаг нэгэн зоогийн газар биеийнх нь жингээс хамаарч үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ. Хөнгөлөлтийн хэмжээ үйлчлүүлэгчдийн биеийн жингээс хамаарна.

Тухайн хүний биеийн жин их байх тусам эрчүүдэд хөнгөлөлт тэр хэрээр үйлчилнэ. Харин өндөр хөнгөлөлт эдлэх хүсэлтэй эмэгтэйчүүд аль болох туранхай байх ёстой гэнэ. 140 килограммаас илүү жинтэй эрчүүдийг уг зоогийн газар үнэгүй хооллох аж. Мөн 34,5 килограммаас бага жинтэй эмэгтэйчүүд ч тэнд очиж үнэгүй хоол зооглож болох юм.

Өмнө нь Шанхай хотод байрладаг өөр нэгэн хятад хоолны газар бас нэг ийм үйл ажиллагаа явуулсан билээ. Тэгэхэд үйлчлүүлэгчдийн өндрөөс шалтгаалж хөнгөлөлт үйлчилж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment