Tuesday, February 17, 2015

Дуучин Ч.Анугийн охины нэр ил болов

Дуучин Ч.Анугийн охины нэр ил болов

34 минутын өмнө

"Гала" хэмээх охидын хамтлагийн Ану нэрээр олноо танигдсан дуучин Ч.Уранхолбоо буюу Анугийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон шар мэдээ хэвлэл болон цахимын хуудсыг дүүргэдэг гэхэд хилсдэхгүй. Харин дуучин бүсгүй насны ханиа олж, хөөрхөн охины ээж болсон бөгөөд түүний хайртай залуу нь Түвшинбаяр хэмээх энгийн нэгэн бизнесмэн залуу байдаг аж.

Тэгвэл дуучин бүсгүйг тээгч эхээр охиноо төрүүлсэн гэх мэдээлэл нэг хэсэгтээ шуугиж байсан агаад Ану эл мэдээллийг үгүйсгэж "Гурван гал" эмнэлэгт амаржсан минь үнэн юм шүү" хэмээн учирлаж байсан удаатай.

Харин бяцхан охиныг нь Бүжин хэмээн өхөөрдөн дууддаг бол бүтэн бөгөөд жинхэнэ нэрийг нь Т.Хатангоо гэдэг ажээ. Ийнхүү охиныхоо нэрийг нууцлаж байсан дуучин бүсгүйн нэг нууц тайлагдав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment