Tuesday, February 17, 2015

С.Батмөнхийг шүүх хурал хойшилж магадгүй

С.Батмөнхийг шүүх хурал хойшилж магадгүй

1 минутын өмнө

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх тэргүүтэй тус газрын удирдлагуудын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэнэ. Гэхдээ шүүгч шүүх хурлыг хойшлуулж магадгүй гэсэн сураг сонсогдов. Энэ хэрэгт С.Батмөнх тэргүүтэй ИНЕГ-ын удирдлагаар буюу Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат, "Электрон системс" компанийн удирдлагууд шүүгдэгчээр татагдаад байгаа юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт 6.6 жилийн хорих ял, "Электрон системс" компанийн захирал М.Батболдод долоон жилийн хорих ял оноосон билээ. Хоёр шатны шүүхээс оноосон энэхүү ялыг шүүгдэгчид эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад ИНЕГ-ын дээрхи удирдлагууд нь тус газрын харьяа "Чингис Хаан" олон улсын буудлын "Оператор"-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр "Электрон системс" ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулсан болохыг шүүхээс тогтоосон. Улмаар улсад 1.062 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Мөн "Медиа саммит Лимитед" компанийн Хонконг дахь HSBC банкин дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, "Электрон Системс" ХХК-ийн Голомт банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан хүлээн авчээ. Ийнхүү мөнгө угаах үйлдлээ давтан үйлдэж, "Трэшур космо лимитед" компанийн Хонконг дахь "HSBC" банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянган ам.доллар, 202 мянган ам.доллар, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасангийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар дамжуулан М.Батболдын Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар буцаан хүлээн авч мөнгө угаасан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment