Friday, March 6, 2015

Эмийн хэрэглээ болон үнээрээ манай улс дэлхийд ”толгой цохидог”

Эмийн хэрэглээ болон үнээрээ манай улс дэлхийд "толгой цохидог"

42 минутын өмнө

Хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ. Учир нь, эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг монголчууд гаднаас импортолдог учраас эмийн сангуудад худалдаалах үнэ хэт өндөр байдаг аж. Дэлхий нийтэд хоёр тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Монголчуудын хувьд ч ийм байдал тулгарч байгааг үгүйсгэх аргагүй. Иймд эмийн уян хатан үнийн бодлого баримталж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болжээ. Бид энэ байдлаас гарахын тулд эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буурах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Иргэдэд очих эмийн хүртээмжийг сайжруулж, чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэж, хэт өндөр биш өртгөөр хүргэх боломжийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр гишүүд импортын эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж шүүмжилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment