Monday, March 30, 2015

Дөрвөн элчин сайдыг эргүүлэн татна

Дөрвөн элчин сайдыг эргүүлэн татна

57 минутын өмнө

Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг. Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг өнгөрсөн онд Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байна. Тиймээс зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар болжээ. Түүнээс гадна өөр улсад суугаа дөрвөн Элчин сайдыг мөн хугацаанаас нь өмнө эргүүлэн татахаар болсон бөгөөд одоогоор нэр усыг нь зарлахыг хүсээгүй юм.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment