Monday, March 30, 2015

Улаан бурхан дахин дэгджээ

Улаан бурхан дахин дэгджээ

1 цаг 58 минутын өмнө

Саяхан л манай улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан анхны дөрвөн орны нэгээр тодорч, ДЭМБ-аас өнгөрсөн зургаадугаар сард батламж гардсан. Гэтэл түүнээс хойш жил ч болоогүй байхад улаанбурханы дэгдэлт дахин гарсан нь иргэдийн дунд айдас төрүүлж эхлэлээ.

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирүсийн гаралтай цочмог халдварт өвчин юм. Тус өвчний тархалт энэ сарын 29-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдснээc 67 тохиолдол буюу 27.8 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment