Friday, March 6, 2015

У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар дахин хамтдаа

У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар дахин хамтдаа

22 минутын өмнө

Одоогоос олон жилийн өмнө дуучин У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар хослон дуулаачдыг тэргүүлж магнайлж явсан билээ. Тухайн үед "Сэтгэлийн үг", "Мөрөөдлийн дуу" зэрэг уран бүтээлээрээ олонд танигдаж байсан тэд тус тусын уран бүтээлээ хөөж, Гавьяат хэмээх эрхэм алдрыг хүртсэн.

Чимээгүй байж байгаад нэг жинтэй уран бүтээлийг сонсогчдодоо толиуулдаг тэдний хувьд 23 жилийн өмнө дуулж байсан "Сэтгэлийн үг" дуугаа саяхнаас эргээд хамтран дуулж эхэлжээ. Тэгвэл эл дууныхаа нэрээр нэрлэсэн цомгийг өлгийдөж авах гээд хоёр гавьяат маань түмэн завгүй яваа аж. Мөн цаашид хамтарч уран бүтээлийн тайлан тоглолт хийх талаараа ч ярилцаад амжсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment