Wednesday, July 29, 2015

Дахин хоёр хүн усанд осолдож амиа алдав

Дахин хоёр хүн усанд осолдож амиа алдав

53 минутын өмнө

Дахин хоёр иргэн голын усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 01 цагийн үед 27 настай, эрэгтэй Б гэгч Булган аймгийн Хангал сумын  Эргэл багийн Хар-Усны тохой гэдэг газар усанд живж амиа алдсан байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид цогцсыг нь гаргажээ.

Мөн өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн задгайд оршин суугч, 55 настай, эрэгтэй иргэн М гэгч энэ сарын 24-нд  гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид Цагдаагийн газрын болон ар гэрийнхэнтэй нь хамтарч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус сумын Рашаант багийн Хар-Усны татуурга гэдэг газар, Хожуулын голын уснаас олж, цогцсыг гаргажээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment