Thursday, July 2, 2015

Машинтайгаа гол усаар гарахгүй байхыг анхааруулж байна

Машинтайгаа гол усаар гарахгүй байхыг анхааруулж байна

1 цаг 12 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим өчигдөр "Автомашинтай хүмүүс Туул голд суусан байна" гэсэн дуудлагыг өгчээ.
Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хар хошууны Оросын гарамны зүүн талд Тоёота Приус загварын автомашин голд суусан байсныг татаж гаргажээ.

Энэ мэтээр зуны улиралд иргэд автомашинтайгаа гол гатлах гэж байгаад усанд суусан гэх дуудлага олон ирдэг аж.

Тиймээс иргэдийг автомашинтайгаа гол гатлахгүй, баталгаат зам гүүрээр зорчиж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment