Thursday, July 2, 2015

Н.Энхбаярт эрүүл эрхтэн үлдээгүй

Н.Энхбаярт эрүүл эрхтэн үлдээгүй

24 минутын өмнө


БНСУ-д эмчилгээнд байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дуучин С.Жавхлан хэд хоногийн өмнө эргээд ирсэн билээ.

Тэрбээр өчигдөр Чингисийн талбай дээр үсээ хусуулахдаа түүнийг эргэсэн талаараа "Би хувь хүнийх нь үүднээс монгол эр хүн гэдэг утгаар нь очиж эргэсэн юм шүү. Тэр хүн өөрийн бие эрхтэнээрээ хохироод үлдэж байгаад харамсаж байна. Гэдэс дотор нь хагалгаа хийгээд эрүүл эрхтэн гэж бараг үлдээгүй байна. Сэргэлт авахгүй байна. Монгол олуулаа болъё гэж ярьдаг. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулъя гэж ярьдаг хэрнээ өнөөдөр тэр хүнийг адлаж, хөөгөөд байвал биднийг ямар Монгол гэж дэлхий нийт харах уу?" хэмээн ярив.

Н.Энхбаярын хувьд наадмаар сэмхэн ирж, биеэ эмчлүүлэн тойгдуулах талаар яригдаж байгаа билээ. Дашрамд сонирхуулахад, С.Жавхлан МАХН-аас сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment