Thursday, July 2, 2015

Шүүх хуралд оролцохоор явсан сэжигтнүүд осолджээ

Шүүх хуралд оролцохоор явсан сэжигтнүүд осолджээ

1 цаг 32 минутын өмнө

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу малын хулгайн хэргээр шүүх хуралд оролцохоор явж байсан сэжигтнүүд замдаа осолдсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Ерөнхий шүүгч, прокурор, өмгөөлөгч нар сэжигтнүүдтэй хамт Хэнтий аймгаас гарч Өмнөдэлгэр сум руу очжээ. Шүүх хуралд сэжигтний нэг өмгөөлөгч ирээгүй учраас шүүх хурал хойшилсон байна.

Улмаар буцах замдаа сэжигтнүүд сууж явсан машин хурд хэтрүүлсний улмаас осолджээ.

Сэжигтнүүд одоогоор тархи, нуруундаа гэмтэл авч, Хэнтий аймгийн төвд эмчлүүлж байгаа аж. Ослын үеэр шүүгдэгчид тархиндаа гэмтэл авч оёо тавиулсан бөгөөд гар, хавирга, эгэм нь хугарчээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment